Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ......
XXI зууны Парис бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг, соёл, хувцасны стиль, хайр дурлал болоод тэдний ойлгомжгүй, зөрчилдөөнтэй зан чанарын талаар нэлээдгүй олон зүйлсийг өгүүлсэн энэхүү номыг анх уншаад Mонгол бүсгүйчүүддээ орчуулан хүргэх юмсан гэсэн сэтгэл төрж байсансан.
Tэр өдрөөс хойш яг нэг жилийн дараа бодол минь ажил хэрэг болж ном маань Mонгол хэлнээ хөрвүүлэгдэн та бүхний гарт хүрлээ.
Ном гарснаас хойш маш олон уншигчид надтай холбогдон номны талаарх санал хүсэлтээ хуваалцаж байгаад баяртай байна. Гэвч Монгол бардам эмэгтэйн зан гэх үү эсвэл үндсэрхэг үзлийнх нь илрэл гэх үү " Яагаад бид Парис бүсгүйчүүд шиг байх гэж" хэмээн асуух хүн бас цөөнгүй...
Тиймээ Монгол бүсгүйчүүд Парис бүсгүй шиг, мөн Парис бүсгүйчүүд Монгол бүсгүй болж хувирна гэдэг ой тоймд багтахад хэцүүхэн л хэрэг. Гэвч энэ 2 өөр ертөнцийг холбож буй зүйл бол бүсгүй хүн гэсэн тэр л тодотгол юм.
Хүн болж төрснийхөө утга учрыг олно гэдэг бидний энэ насандаа нээх том ололтуудын нэг гэдэгт би итгэдэг. Харин "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номыг уншсанаар би өөрийн хүсэл, тэмүүлэлийг дахин нээж, түүнийхээ төлөө зоригтойгоор зүтгэх урам зоригийг олж авсан юм. Тийм ч учраас энэ номыг хүсэл тэмүүлэлээ хайн яваа, эрэлхэг, эрэмгий, хурц ухаантай хэрсүү, дэгжин, тачаангуй охид бүсгүйчүүддээ зориулан хүргэж байгаа нь энэ юм.
"Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номоо би бараг л бүх өгүүлбэрийг нь цээжлэх хүртлээ л уншсан байх. Гэвч уншлаа уншлаа гээд би сүүтэй цайгаа ууж, хонины махаа идсээр л байна. Харин унших бүрдээ ямар нэгэн зүйлийг олж мэддэг.... ядахдаа л хааяа хоолны жор харчихдаг :)
Tиймээ, "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" ном эмэгтэй хүн бүрийн номын тавиур дээр байх дэгжин бөгөөд ухаалаг номнуудын нэг юм.
"Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" ном таны хувийн стилист, сайн найз, хоолны жор эсвэл Парисруу нисэхэд тань хөтөч ч болж чадах юм.......